Ангилал: Цахим зөвлөгөө
Хүүхэд өөрөө л унтаж сурдаг
Хүүхэд шөнө сэрвэлзээд байвал хэд хэдэн шалтгаан байж болно. Юуны өмнө өлссөн байж болно, нярай хүүхэд бол хөхүүлэх , томорсон бол хоолож байж унтуулж хэвших ,хүүхэд ганцаардсан эсвэл хар дарсан байж болно. Тийм бол эцэг эх нь түүнийг ганцаараа биш байна гэдгийг ойлгуулж намуухнаар ярьж тайвшруулах нь зөв.Болохгүй бол хэд хэдэн шөнө дэргэд нь байж тайвшруулах нь зөв. Томчуудад хэрэглэдэг эм хүүхдэд хэрэггүй Хэмжээг хэтрүүлэхээс болгоомжил.Насанд хүрэгчдэд зориулсан эм хүүхдийг хордуулах аюултай. Заримыг нь хүүхдэд ерөөсөө уулгаж болохгүй.Ямар ч эмийн хувьд нас жиг харгалзсан хэмжээ тунтай байдаг. Харамсалтай нь ийм зориулалтын эм байхгүй байх нь элбэг байна. Атибиотик хүүхдэд харшил үүсгэдэг Манай эцэг эхчүүд хүүхдээ зүгээр нэг нус нь гоожоод найтайхад л бараг шууд антибиотик өгч эхэлдэг.Уг нь хүүхэд антибиотикийг хэвийн шингээдэг хэдий ч хүүхдээс аль болох хол байлгамаар зүйл .Устгах гэсэн бактерууд нь уг эмэнд дархлаатай болох аюултай.Тиймээс дараа дараагийн хадиаданд нөгөө л антибиотикаа нэхээд байдаг болчихдог. Антибиотикоос болж хүүхдийн гэдэс гүйлгэх юм уу, арьсан дээр тууралт гарах явдал элбэг байдаг. Тиймээс та хүүхдээ аль болохоор антибиотикоор биш аарц, сармистай битүү шөл уулгаж зад хөлөргөж вирусыг устгах учир нь одооны ханиад вириусын гаралтай учир халуунд тэсвэр муутай байдаг тул эмгүйгээр эмчлэх аргыг хайх нь зөв. Мөн содттой буцалсан усаар утах,хоолой амыг соодтой усаар зайлах, нурууг нь тосолж бүлээн жин тавих ,цэртэй бол бумба тавих зэрэг наад захын хөнөн аргаар эмчлэх зүйтэй. Гол нь хүүхдийг улирлын байдалд тохируулан дулаан хувцаслаж бүлээн унд уулгаж хэвших нь зүйтэй. Зундаа хүүхдээ наранд тосолж шарах, элсэн дээр суулгах,болон нар ус агаараар чийрэгжүүлэх нь чухал .Аль болох байгальтай нь харьцуулж өглөө шүүдэр дээр аажим аажмаар гишгүүлж , явган алхуулах нь өвөлдөө ханаиад томуу тусахгүй хоолой өвдөх нь багасдаг. Дархлаа сайтай хүүхэд эмийн бус аргаар амархан эдгэдэг .Иймээс дархлаажуулах нь чухал юм шүү.