Говь-Алтай Цахим сургууль-1
2011-03-21
Имидж

Ангилал: өөрийн

Имиджийг бүрдүүлж буй орчинд хүний гэр орон, ажлын байр, нийгэмтэйгээ харьцах өөрийн хүрээ, бидний гадаад дүр төрх орно. Ер нь имидж гэдэг нь улс төрчид болоод рок попын одод хамаатай ойлголт биш. Нийгэмд тодорхой байр суурь эзлэх, сайхан амьдрахыг хүсдэг жирийн нэг иргэнээс улс төр, эдийн засаг, бизнесийн салбар бүхэл бүтэн улс ч хамаардаг өргөн ойлголттой. Зөвхөн үс засалт, хувцаслалтаар зогсохгүй өөрийгөө илэрхийлэх чадвар, хүний дотоод болон гадаад байдал бусдад төрүүлсэн сэтгэгдлийн нийлбэр нь имидж юм. Нөгөө талаар имидж нь тухайн хүнд хүмүүсээс өгч буй үнэлэлт дүгнэлт, түүнийг бүрдүүлж буй орчин, тэр ч байтугай өөрийн ширээний орчим унаа машин, өөрийн эдлэл, нийгэмд харьцах өөрийн хүрээ зэрэг онцгой чухал зүйлс юм. Имиджийг зөв бүрдүүлж чадвал хувь хүний зүс царай, биеийн өндөр галбир, зан төлөв, ёс суртахуун ч түүнд тус болж үр дүн амжилтанд хүрдэгийг сэтгэл судлаачид тодорхойлжээ. Хүмүүсийн харьцаанд 55%-нь зүс царай, биеэ авч явах байдал, 38% -нь харилцааны соёл, 7%-нь ярьж буй үгийн сонголтонд ноогддог гэж харилцааны хүчин зүйлсийн хувийг гаргажээ Имиджийг хэрхэн бүрдүүлэх Бүх амжилтын цаана зориуд бий болгосон имидж буюу дүр төрх нуугдах агаад үүнийг мэдэлгүйгээр хэн ч санасандаа хүрч чадахгүй. Өөрөөр хэлбэл хэний ч гэсэн амжилтанд хүрэх цорын ганц зам бол хүчтэй нөлөө үзүүлж чадах имиджийг бүтээх явдал юм. Имидж нь тодорхой дүр бүтээх жижиг хэв маягуудаас тогтдог. Жишээ нь: Чарль Чаплины амьдарч байх үед түүнтэй адил бүр түүнээс ч илүү авъяас гайхамшигтай дүр төрхийнхөө хүчинд Чаплин өнөөг хүртэл бидэнд өөрийн тухай сэтгэгдлийг тод томруунаар үлдээж чаджээ. Бөмбөгөр бүрх малгай, дөрвөлжин сахал, гунигтай харц, томдсон өмд, багадаж тоодойсон хүрэм, эв хавгүй том гутал, галууны алхаа маяг энэ бүгд түүнд давтагдашгүй хирнээ хэн ч харсан танигдахаар мартагдашгүй имиджийг бий болгосон. Мерилин Монро, Мадонна, Майкл Жексон, Адольф Гитлер эдгээр хүмүүс нь тэр чигээрээ идэвхтэй хэв маягуудын цуглуулга байж чадсан учраас имидж нь бусдад гайхамшигтай шахалт үзүүлж нүд ирмэхийн төдий л амжилт олж чадсан юм. Бидний тухай төсөөллийг эргэн тойронд хүргэж байдаг дүр төрхөд маань үсний өнгө, дууны өнгө, харц, хувцас, хэл ярианаас эхлээд бидний ажил мэргэжил, найз нөхөд, алхаа гишгээ хүртэл ордог. Мөн тухайн хувь хүнд л байдаг хэзээ ч давтагдашгүй онцлог чанар нь имиджийг бүрдүүлэхэд зайлшгүй оролцдог. Жишээ нь: Та бусдад анзаарагдам гоёмсог гартай бол энэ таны нэг хэв маяг болно. Та хэрвээ өөрийн имиджид сэтгэл хангалуун байдаг бол өөрийгөө илүү хүндэтгэж бусдаас ч хүсч байгаа хүндэтгэлээ олж авч чаддаг. Энэ бүх хэв маягуудаас өөрийн гэсэн онцлог дүр төрхийг бий болгосноор бидний амьдрал амжилтын зам шулуун дардан байх уу, эсвэл гэрэл гэгээтэй байх уу гэдэг нь тодорхой болно. Ер нь амжилтанд хүрэхийг хүссэн хэн бүхний үсний засалт, хөдөлгөөн донж маяг, татдаг тамхи, хэлдэг үгнээс авахуулаад хувцаслах стиль, дуртай ундаа хүртэл өөрийн чинь дүр төрхийг илэрхийлэхэд түлхэц өгч чадах зэвсэг байх ёстой. Дур хүслээрээ юу ч бүү сонго. Ямар нэг зүйлийг илэрхийлж, зохицуулахын тулд л сонго. Тэгсэн цагт ямагт амжилтанд хүрэх болно. Имидж, улс төрийн имидж, имиджмейкер гээд энэ мэтээр имиджийн тухай таны бүрдүүлэх дүр төрх, бусдад төрүүлэхийг хүссэн тэр сэтгэгдлийг эерэг сайхан болгож, таньд туслан та имиджээ төвөггүйхэн бүрдүүлж чаддаг болох гээд тоочоод байвал бидний энэ цаг хомсхон юм. Эцэст нь дүгнэж хэлэхэд имидж бол ямарваа хүний төрх байдал, харилцааны соёл, хүний дотоод ертөнц, боловсрол, хувцас, гоо сайхны иж бүрдэл, цогц юм. Өөрөөр хэлбэл имидж нь тухайн хүн өөрийн талаар бусдад төрүүлэх сэтгэгдэл, үлдээх мэдээллийн өвөрмөц хэлбэр мөн.

Хий бүтээ

Сүүлийн бичлэгүүд

. Цахим судалгаа
. Ажлын тайлан
. Хувийн дүн
. Цахим тест
. Цахим тест
. Цахим хэрэглэгдэхүүн
. Цахим хэрэглэгдэхүүн
. Niigmiin cudalgaanii arga
. 1921 onii xubcgal
. цахим судалгаа
. Цахим зөвлөгөө
. Цахим зөвлөгөө
. Цахим зөвлөгөө
. Имидж
. Имидж

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. natsagdorj

Найзууд

Бичлэг: 14 » Нийт: 19
Өмнөх | Дараагийн