Говь-Алтай Цахим сургууль-1
2011-03-21
Имидж

Xvмvvс энэ vгийг ямар нэгэн орчуулгагvйгээр тодорхой хэмжээнд ойлгодог болжээ.


Тvvгээр ч барахгvй олны өмнө ил байдаг урлаг, спорт, улстөрчдийн тухай болон имижийнх нь талаар ам уралдан яриах дуртай. Чухамдаа имиж гэж юу болох, дэлхий нийтэд имиж нь хvний амьдралд хэр нөлөөлөл vзvvлдэг талаар уншигч та бvхэндээ хvргэе.
“Имиж” гэдэг нь шинж төрх, нэр хvнд гэсэн утгатай англи vг. Тиймдээ ч хvний гадаад дvр төрх болон дотоод сэтгэл зvйн өвөрмөц шинж, онцлог байдлын илэрхийлэл болдог байна. Зөвхөн vс засалт, хувцаслалтаар тогтохгvй өөрийгөө илэрхийлэх чадвар болон бусдад төрvvлсэн сэтгэгдлийн нийлбэр нь имиж болдог. Нөгөө талаас имиж нь тухайн хvнд өгч байгаа бусдын vнэлэлт юм. Хэн нэгэнтэй уулзахад ердөө л эхний дөрвөн секундэд имижийн эхний сэтгэгдэл төрнө. Гэтэл энэ хугацаа хоёр хvн зөвхөн гар барих, амар мэндээ мэдэх төдийд л өнгөрнө. Тэгэхээр хvний нэр, яриа, хувцаслалт зэрэг нь эзнээ юунаас ч өмнө илэрхийлчихдэг гэсэн vг. Ер нь хvмvvсийн имижийг бvрдvvлж буй зvйлд гэр орон, ажлын байр, нийгэмтэйгээ харилцаж буй өөрийн хvрээлэл хvртэл ордог байна. Хvн бvр өөрийн имижтэй байдаг. Зөвхөн нэртэй цуутай хvмvvсийн хvрээнд ойлгож болохгvй. Нийгэмд байр суурь эзлэх, сайхан амьдрахыг хvсдэг жирийн нэгнээс улс төр, урлаг, эдийн засаг, бизнесийн салбарын хvмvvст хамаарах өргөн ойлголт.
Cэтгэл судлаач Жерард Неренберг хэлэхдээ, “Юу ярьж байгаа нь чухал биш, яаж ярьж байгаа нь чухал. Хvмvvсээс гарах хөдөлгөөн, алхаа гишгээ, сууж буй байрлал нь ч тухайн хvний имиж болж байдаг” гэжээ.

Эрэгтэйчvvдийн vс самналтаар дотоод сэтгэлийн имижийг тодорхойлох нь
1. Бизнес маягийн самналт
Энэхvv төрлийн самналт нь мэргэн цэцэн байдлыг илтгэдэг бөгөөд гельдэж гөлийлгөж, ихэд хичээнгvйлэн самнасан сайхан vнэртэй байдаг гэнэ.

2. Хагас халзан хэлбэрийн самналт.
Дутагдлаа нуухыг хvсдэггvй, илэн далангvй байдлыг илэрхийлдэг.

3. Шингэхэн буржгар vс.
Ийм төрлийн vстэй эрчvvд сайхан сэтгэлтэй ч их хийрхvv, онгироо, унтамхай байдаг. Гэвч хэрvvл шуугианд дургvй, ярилцагчаа сайн сонсч, ойлгож чаддаг аж.

Улс төрийн имиж
Нэгэнт имижийн тухай дурдаж байгаа болохоор улс төрийн имижийг бvрдvvлэгч буюу имижмейкерийн талаар дурдъя.
Энэ субъектэд өөрийн имижээс гадна улс төрийн имижийг бvрдvvлэх асуудал туйлын чухал юм.
Имижмейкер нь улс төрийн, нийгмийн зvтгэлтнvvдэд нэр хvнд олж авах, олны сэтгэлийг татахад дөхөм vзvvлэх тодорхой төрхийг бий болгох тусгай мэргэжилтэн юм. Имижмейкер гэдэг нь нэр хvнд бvтээгч гэсэн утгатай vг.
Орчин vед улс төрийн менежмент явуулах, имиж бvтээх нь өөрийн дэг жаяг, технологи ба улс төр, зах зээлийн өвөрмөц vйл явц юм. Улс төрийн кампанит ажлыг зохион байгуулах тусгай агентлагийг 1950-иад оноос эхэлснээр дэлхий нийтэд мэдээллийн коммуникацын хэрэгсэл эрчимтэй хөгжсөн бөгөөд тvvнийг дагаад дээрх байгууллагууд сонгуулийн стратеги ба тактикийг хvчтэй явуулан, сонгуульд нэр дэвшигчийг өрсөлдөх чадвартай дvр төрх, имижийг олон нийтийн санаанд нийцvvлэхийн төлөө ажиллаж эхэлжээ. Улс төрийн лидер жирийн хvнийг бодвол илvv эрх мэдэлтэй, хvчирхэг, тvрэмгий байх ёстой гэдэг. Харин тэвдvv, хийрхvv vйлдэл гаргаж болохгvй. Ялангуяа хямралын нөхцөл өрнөсөн улс орны лидер хvн ард тvмэн, сонгогчдод тайван, итгэлтэй шинжийг төрvvлэх хэрэгтэй. Энэ утгаар нь авч vзвэл улс төрийн лидер өнөөгийн цаг vеийнх биш, харин ирээдvйн бэлгэ тэмдэг болох ёстой юм.
Эмэгтэй улстөрчид бусад эмэгтэйд байхгvй чанаруудыг эзэмшсэн байх нь олонтаа. Эрчvvдийн дунд ажиллахдаа тэдний эв зvйг олох, эсрэг хvйстний зөөлөн уян хатан эвлэрлийг бэлгэдсэн зан араншинг vргэлж гаргах болдог.
Эмэгтэй улстөрчид нь эрэгтэй хvний мэргэжлийг сонгосон гэдэг утгаар гадаад vзэмжээ өөрчилж, хувцас сонгох, vс засалт зэргээ эрэгтэй хvний сонголттой адил өөрчлөх хэрэгтэй гэж имижмейкерvvд зөвлөдөг. Улстөрч эмэгтэй хатан хааны алхаатай, дарь эхийн инээмсэглэлтэй, нялх хvvхдийн харцтай, өөртөө итгэлтэй байвал өөрт нь зохицдог бөгөөд ийм эмэгтэйн дэргэд байгаа эр хvн өөрийн vнэ цэнийг мэдэрдэг байна.

Эмэгтэйчvvдийн vс самналтаар имижийг тодорхойлох нь
1. Урт, шулуун vсээ задгай тавьсан эмэгтэй маш сексуальный бөгөөд тэд аз турших дуртай байдаг.

2. Yсээ сvлждэг эмэгтэй өөртөө итгэлтэй, даруухан нэгэн.

3. Сэвсийсэн vстэй эмэгтэй.
Өөрийнхөө гадаад төрхөнд их анхаардаг, өдөр бvр дахин давтагдашгvйгээр харагдахыг хvсдэг.

4. Богино хэлбэрийн vстэй эмэгтэй.
Ажил хэрэгч, бvх зvйл байр байрандаа хэвийн байх ёстой гэсэн зарчмыг баримталдаг лидер бvсгvйчvvд байдаг.

Comments

Хий бүтээ

Сүүлийн бичлэгүүд

. Цахим судалгаа
. Ажлын тайлан
. Хувийн дүн
. Цахим тест
. Цахим тест
. Цахим хэрэглэгдэхүүн
. Цахим хэрэглэгдэхүүн
. Niigmiin cudalgaanii arga
. 1921 onii xubcgal
. цахим судалгаа
. Цахим зөвлөгөө
. Цахим зөвлөгөө
. Цахим зөвлөгөө
. Имидж
. Имидж

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. natsagdorj

Найзууд

Бичлэг: 15 » Нийт: 19
Өмнөх | Дараагийн





:-)
 
xaax