Говь-Алтай Цахим сургууль-1
2011-03-03
Чингэс хаан

Ангилал: өөрийн

Чингэс хаан гэхээр дэлхийн хаана ч андахгүй билээ. Дэлхийн олон сэтгүүл, сонин Чингэс хааныг "Шилдэг цэргийн жанжин", "Шилдэг улс төрийн зүтгэлтэн", "Мянганы шилдэг хүн", "Дэлхийн хөгжилд нөлөө үзүүлсэн хүн" гээд олон салбарт шилдэгээр шалгаруулсан билээ. Тиймээ Чингэс хаан маань үнэхээр СУУТ ХҮН билээ.


1. Тэмүүжиний бага нас
Амбагай хаан баригдаад хятадуудад алуулсаны дараа хаан ширээнд суусан Хотала хаан Амбагай хааны өшөө авахаар дайнд мордож татаарын Хотан бараг, Жали бух хоёртой байлдсан боловч өшөөг сайтар авч чадаагүй л байлаа. Тэр цагт Есүхэй баатар татаартай хийсэн дайнаас буцаж гэртээ ирэх үед Өэлүн үжин, Онон мөрний Дэлүүн болдог гэдэг газар түүний ууган хүүг төрүүлээд байв. Есүхэй баатар татаараас Тэмүүжин-үгээг барьж ирэх цагт төрсөн болхоор Тэмүүжин нэрийг өгсөн байна. Энэ цаг бол 1162 оны хар морь жил байв.
Тэмүүжин хүү доороо Хасар, Хачун, Тэмүгэ гэсэн гурван дүүтэй ба Тэмүлүн гэдэг нэг охин дүүтэй. Мөн Есүхэйгийн нөгөө хатанаас Бэгтэр, Бэлгүтэй хоёр хөвгүүн төрсөн билээ.
Тэмүүжинг 9 настай байхад Есүхэй баатар Хонгирадын Дай-Сэцэний охин Бөртэтэй сүй тавьж, буцах замдаа Татаруудад хорлогдож нас баржээ.
Өэлүн хатан хэдэн өнчин хүүхдийн хамт үлдэж, Есүхэйн захиргаанд байсан овог тайчууд аймагт дагаар оржээ. Тэдэнд эд мал гээд байх юм үлдсэнгүй. Гэхдээ Өэлүн эх хүүхдүүдээ юугаар ч дутаалгүй өсгөж, хүмүүжүүлсэн билээ. Өэлүн үжин хүүхдүүдээ хүмүүжүүлэхдээ Тайчуудаас өшөөгөө авах тухай байнга сануулдаг байсан тухай нууц товчоонд өгүүлдэг билээ.


2. Тэмүүжиний идэр нас
Тэмүүжинг 16 нас хүрхэд Тайчууд "Хурганы үс гуужив, төлөгний бие төлжив" гээд довтолгон ирж Тэмүүжинг барин авч одов. Тайчуудад баригдан ядарч явахад нь Сорхон-шар оргуулж туслжээ. Оргож ирээд нэг хэсэгтээ амар жимэр амьдарч байгаад 17 насандаа урьд сүй тавьсан Бөртэ үжинг эхнэр болгон авсаны дараа Бөртэ үжиний булган дээлийг авч Ван ханд бэлэг болгон өгөхөд Ван хан хариуд нь бутарсан улсыг нь цуглуулж өгье гэж амалжээ. Гэтэл удалгүй гурван мэргид аймаг гэнэт урьдын Есүхэй баатар Өүлэн үжинг булаан авсан өшийг авахаар дайран Бөртэ үжинг авч одов. Залуу эхнэрээ мэргидүүдэд алдсан боловч өөрийг нь ивээлдээ авч амьд гаргасан Бурхан халдундаа мөргөн

...Өндөр дээд
Бурхан халдун чамайг
Өглөө бүр мялааж байя!
Өдөр бүр тахиж байя!
Үрийн үрд
Үүрд тахим
Үе тутам
Үргэлж шүтье!

гэж андгайлав. Тэндээс Тэмүүжин ван хан Тоорил болон багын анд Жамухруу Хасар, Бэлгүүтэйг заран явуулж тусламж гуйв. Ван хан, Жамух хоёр гуйлтыг хүлээн авч гурвуул нийлэн мэргидийг сөнөөж Бөртэг буцаан авсаны дараа Тэмүүжиний нэр хүнд монгол аймагууд дотор өсөж олноор дагаар орох болсон байна. 1181 онд Тэмүүжин Жамух андаасаа салан, бусад монгол аймагуудтай холбоо тогтоож эхлэв.


3. Тэмүүжин, Чингэс хаан болов
1189 онд нэгэнт хүчирхэг болсон Тэмүүжинг Алтан, Хучир, Сача бэхи нар хэлэлцэн шийдэж, амлалт тангараг өргөн хаан болгон Чингэс гэж нэрлэв. 1196 онд Алтан улс татааруудтай дайн хийхээр Чингэс хааныг хавсрахийг гуйхад Чингэс хаан эртний өшийг санаж татааруудыг ван хан Тоорилтой нийлэн сөнөөв. Үүний дараа хэдэн жил багахан байлдаан хийж жижиг омог аймагуудыг нэгтэгсээр байр сууриа нэгэнт монголын газар дээр баттай болгож авчээ. Гэвч 1201 онд Хатгин, Салжиуд, татаарын үлдэгсэд, Ихирэс, Горлос, Тайчууд зэрэг аймагууд нийлэн Жамухыг гүр хаан болгон өргөлмжилж Чингэс хааны эсрэг томоохон холбоо үүсэв. 1202 он буюу нэг жилийн дараа ван хан Тоорил болон Чингэс хаан нийлэн Жамухтай Хүйтэн хэмээх газар байлдаж ялж Жамухыг хүрээлсэн холбоо тасарч бутрав. Чингэс хаан татаар болон тайчуудыг нэг нэгээр нь бут зохиж дахиж өндийхөөргүй болгов. 1203 онд Чингэс хааны гол холбоотон ван хан Тоорил Жамухтай хэлэлцэн Чингэсийг гэндүүлэн дайрхаар тохирсоныг дотроос нь Чингэс хаанд хэл хүргэснээр хор найруулалт тасалдаж Хэрэйд аймаг мөхөх шалтаг болов. Энэ явдалын дараа Чингэс хаан Уйгур, Наймаан зэрэг аймгуудыг байлдан нэгтэгсэнээр үндсэндээ монгол аймгууд бүгд Чингэс хааны хараат болжээ.


1206 оны Улаан Барс жил. Их хуралдайгаар Монголын тархай бутархай ханлиг аймгуудыг нэгтгэсэн. Чингэсийг хаан суудалд залж, Их засаг хуулийг гаргаж улс орноо хуультай болгов.


Comments

Хий бүтээ

Сүүлийн бичлэгүүд

. Цахим судалгаа
. Ажлын тайлан
. Хувийн дүн
. Цахим тест
. Цахим тест
. Цахим хэрэглэгдэхүүн
. Цахим хэрэглэгдэхүүн
. Niigmiin cudalgaanii arga
. 1921 onii xubcgal
. цахим судалгаа
. Цахим зөвлөгөө
. Цахим зөвлөгөө
. Цахим зөвлөгөө
. Имидж
. Имидж

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. natsagdorj

Найзууд

Бичлэг: 18 » Нийт: 19
Өмнөх | Дараагийн





:-)
 
xaax